java script is required for this page
Article 2 ISRO Big Final

Article 2 ISRO Big Final

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласны 68 жилийн ойд зориулав

Паллава Багла

 

ЭНЭТХЭГИЙН САНСАР СУДЛАЛЫН БАЙГУУЛЛАГА

ТОМ МӨРӨӨДӨЖ ТОМ ХЭРЭГЖҮҮЛДЭГ

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ЭССБ)-н олсон гайхамшигт багц ололт амжилтаас харахад Энэтхэгийн сансарын технологи дахь ололт амжилт бидний санаж байснаас үлэмж давжээ.

Хиймэл дагуул дээр суурилсан Энэтхэгийн өөрийнх нь навигацийн систем, сансарын олон дахин ашиглах мини-шаттле хөлөг, нэг зөөгчөөр 20 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан зэрэг нь дээрхийн жагсаалтанд орно. Саран дээр дахин зочлох нь Энэтхэгийн хийх гайхамшигт аялалд багтана.  

Андхра Прадеш дахь Бенгалийн Булангийн Срихарикотагийн арлаас 2016-06-22-ны өглөөний яг 09:26 цагт Энэтхэгийн пуужин хөөрч Энэтхэгийн сансарын агентлагийн нэгэн түүхийг бүтээсэн. PSLV-C34 26 минутанд 20 хиймэл дагуулыг сансарын тойрог замд оруулсан. Энэ бол үлэмж ололт байлаа. ЭССБ-ын дарга, Д-р AС Kиран Кумар энэхүү амжилттай хэрэгжсэн нислэгийг “ажлыг сайн хийлээ” гэж даруухан дүгнэжээ.  

PSLV өөрийн 36 дахь удаагийн хөөрөлт нь 320 тонн, 44.4 м өндөр буюу энэ нь 15-давхар барилгын дундаж өндөртэй дүйхээр байв. Энэ хөөрөлтөөрөө ЭССБ нь Энэтхэгийн жижиг пуужингийн 35 удаа дараалсан амжилттай хөөрөлт байв. 2008 онд ЭССБ нь PSLV хөөргөх төхөөрөмжөөрөө нэг удаа хөөрөхдөө 10 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан ба энэ нь дэлхийн дээд амжилт болсон. Өнөөдөр нэг удаагийн хөөргөлтөөр хамгийн олон тооны хиймэл дагуул тойрог замд оруулах дээд амжилтыг Орос улс эзэмшиж байгаа бөгөөд тэрээр 2014 онд 37 хиймэл дагуулыг сансарт оруулжээ.

Энэхүү дэлхийн дээд амжилтыг эвдсэн нислэгээрээ, ЭССБ нь 17 хиймэл дагуулыг гадаад орнуудын бизнес эрхлэгчдээс авсан ба тэдний 13 нь АНУ, бусад нь Герман, Индонез, Канадынх байсан. Энэтхэгийн Ерөнхий Сайдын Албаны Төрийн сайд, сансарын ажлыг хариуцагч Д-р Житендра Сингх эдгээр 17 гадаадын хиймэл дагуул хөөргөсөнөөр Антрикс Корпорейшн 10.24 сая евро, 4.54 сая ам.долларын орлого олсон” гэж хэлсэн. Энэ бол Энэтхэгийн нэг л нислэгээр Америкт зориулж хөөргөсөн хамгийн олон хиймэл дагуул болсон. Сонирхолтой нь Google-н эзэмшдэг хиймэл дагуулыг Энэтхэг анх удаа тойрог замд оруулсан. Google-н Калифорни дахь компаний нэгж болох Terra Bella 110 кг өндөр-тех-ийн Дэлхийг тольдогч Sky Sat Gen-2 хиймэл дагуулыг сансарын тойрог замд оруулсан. Энэхүү Google-н эзэмшдэг хиймэл дагуулыг өөрсдийн эд хөрөнгийн зураг хийхэд ашиглана хэмээн уг компани хэлжээ.

Гадаадын бизнес эрхлэгчид жижиг оврын хиймэл дагуулуудаа Энэтхэгийн зөөгчийг ашиглан сансарт гаргахыг хүсдэг болжээ; ийнхүү ЭССБ-аар дамжуулан хийх нь 50% хямд тул гайхах зүйлгүй юм. Энэтхэгийн PSLV  нь найдвартай, нарийн оносон үйл ажиллагаатай зөөгч учраас хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар өртөг багатай боловч найдвартай түнш хайж байгаа улс орны анхаарлыг зүй ёсоор татна.

Өнөөдрийг хүртэл ЭССБ нийт 113 хиймэл дагуул хөөргөснөөс 74 нь бусад 20 өөр орноос гаралтай байна. Харилцан тохирсоны дагуу ЭССБ нь $120 саяын орлогыг эх орондоо олж ирсэн байна.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага жигүүр ургууллаа!

2016-05-23-нд Срихарикотагийн тайван, халуун бөгөөд бөгчим өглөө яг 7 цагт пижигнэн хөдөлгөөнд орж Энэтхэгийн сансарын олон дахин ашиглах мини-шаттле хөлгийг зөөн Энэтхэгийн пуужингийн портоос цоо шинэ пуужин дэлбэрэлт үүсгэн сансарт дүүлсэн.  

Өөрийн түүхэндээ анх удаа ЭССБ нь ургуулсан далавчаа сансарт гаргажээ. Энэтхэгийн сансарын агентлаг анх удаа өөрийн оюун ухаанаараа хийсэн “Сансарын Шаттле” хөлгийн Энэтхэгт Хийв бүрэн хувилбарыг хөөргөсөн.

Эрдэмтдэд баяр хүргэн Ерөнхий сайд Нарендра Моди “ЭССБ-д олон жилийн турш динамик бөгөөд уйгагүй ажиллагаатай манай эрдэмтдийн ажил гайхамшигтай, урам зориг сэргээхүйц боллоо” гэж хэлжээ.

Бенгалорт нарны зайн хоёр хавтанг ажиллуулах туршилт

Том гүрнүүд далавч бүхий дахин ашиглах төхөөрөмжийн санааг хэрэгсэхгүй орхиж ирсэн ба Энэтхэгийн инженерүүд тойрог замд хиймэл дагуулуудыг хөөргөх зардлыг бууруулах шийдэл нь пуужинг дахин ашиглах эсвэл түүнийг дахин хэрэглэх явдал гэж итгэж ирсэн. ЭССБ дахь эрдэмтэд үзэхдээ хэрвээ дахин ашиглах технологи амжилттай болбол сансарт эд зүйлсийг хөөргөх үнийг 10 дахин буруулах боломжтой буюу кг ачааг $2,000 болтол бууруулж болно гэж үзсэн.

Дахин хэрэглэх Хөөргөлтийн Төхөөрөмжийн Технологийн Үзүүлбэр (RLV-TD)-г ЭССБ анх удаа делта далавч бүхий сансарын хөлгийг хөөргөж, хөөрснөөс хойш бараг 13 минут ниссэнийх нь дараа уг хөлгийг Бенгалийн булан дахь вертуиль замд буцаан гулгуулсан. Ажиллагаатай сансарын шаттле хөлгийн нислэг ашиглахыг туршин үзсэн ганц орон бол АНУ бөгөөд уг хөлөг нь 135 удаа нислэг хийгээд 2011 онд тэтгэвэртээ гарсан. Оросууд Буран нэртэй сансарын шаттле хөлгийг зөвхөн нэг удаа хийсэн. Сансарт энэ нь 1989 онд зөвхөн нэг удаа ниссэн байдаг. Үүний дараачаар Франц болон Япончууд зарим туршилтын нислэгүүд хийсэн.

Амжилтын дохио!

ЭССБ нь 2016-04-28-нд хамгийн сүүлд “NAVIC-Navigation with Indian Constellation - Энэтхэгийн Оддын Ордыг Залах нь” тусгай үүргийг хэрэгжүүлэх зорилгоор долоон хиймэл дагуулыг PSLV зөөгчийнхөө тусламжтай сансарын тойрог замд амжилттай гаргасан. Энэтхэгийн хиймэл дагуулуудын ордын  навигацийн дохиог Энэтхэгийн бүх бүс нутагт өдөр болон шөнөөр аль хэдийнээ өгч эхэлжээ. Энэ бол ЭССБ-н өвөрмөц амжилт юм.


ЭССБ нь янз бүрийн орны 74 хиймэл дагуулыг сансарын тойрог замд байршуулжээ. Энэтхэг одоо илүү PSLV зөөгчтэй болох замаар хөөргөлтийнхөө дамтамжийг ихэсгэх санал гаргаж байгаа юм.

Ерөнхий сайд Моди энэ санааны эхлэлийг Энэтхэгийн Пакистантай хийсэн Каргилийн сөргөлдөөны үеэр Ерөнхий Сайд асан Атал Вихари Важпай-гаас анх мэдэж авсан. Өндөр уулын оройгоор Пакистанчуудын барьсан хүчжүүлсэн бункерүүдийг маш нарийвчлалтай бүрэн устгахыг хүсэж байсан Шинэ Делид хиймэл дагуулын хамгийн шилдэг чанар бүхий навигацийн системийн дохиолол ашиглахыг зөвшөөрөөгүй юм. Үндэсний Ардчилсан Эвслийн засгийн газрын анхны хуралдаанаараа свадеши-GPS хийх суурийг тавьсан ба түүнийг нь харин Моди бүрэн хэрэгжүүлсэн юм. Энэтхэгээс гадна дэлхий даяар хиймэл дагуулд суурилсан навигацийн сигналийг Өмнөт Ази даяар зөвхөн Америкийн хиймэл дагуулын орд бүхий GPS гүйцэтгэдэг ба Оросын орд нь Глонасс нэртэй системыг ашигладаг. Энэтхэгийн навигацийн уг систем нь Өмнөт Азийн бүс нутагт дээрх хоёр навигацийн системээс аль алинаас илүү давсан чадамжтай гэж ЭССБ баталж байна. Түүгээр ч барахгүй, Америк, Оросын системүүд нь өөрсдийн системдээ 4 дахин их хиймэл дагуул шаарддаг бол NAVIC нь эдийн засгийн үүднээс илүү ашигтай буюу 7 хиймэл дагуулаар ажилладаг байна. Гэхдээ Энэтхэгийн NAVIC нь бүс нутгийн сигнал өгөх ба харин Америк, Оросынх нь дэлхийнхийг өгнө гэдгийг энд тодотгоё. Шаардлагатай бол хиймэл дагуулынхаа тоог нэмэх замаар Энэтхэгийнхийг дэлхийнх болгож болно.

NAVIC-н сигнал нь Энэтхэгийг бүхэлд нь Энэтхэгийн хилээс ойролцоогоор 1,500 км цааш орших газрыг хамаарч байгаа ба үүний гол зорилго нь тухайн улсад заналхийлж буй өнөөгийн аюул заналтай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Энэ оны сүүлчээр ЭССБ нь сансарын доод тойрог замд 8 хүртэлх тонныг хүргэх чадавхитай тус орны хамгийн том пуужин зөөгч - Mark III-г туршихад бэлэн болжээ. Хэрвээ бүх юм төлөвлөж байгаачлан болбол дараа жил тус орны хоёрдогч нислэг сарыг зорих Чандраяан-2 сансарын хөлгийг хөөргөх ба уг хөлөг мөн зөөлөн газар бүхий Энэтхэгийн Гурван өнгө сарны гадаргууд хүрэх бусад зүйлсийн хамт байх ба ингэснээр Энэтхэг орон оддод хүрнэ ээ!

 

Энэ нийтлэл нь 2016-09/10-р сарын ‘ИНДИА ПЕРСПЕКТИВИС’-т хэвлэгдсэн. 

Англи хэлнээс орчуулсан Д-р Я. Нямдорж 

 

 
 
MEA App Facebook Twitter Google plus Youtube