java script is required for this page
Article-3 50 Years FINAL

Article-3 50 Years FINAL

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласны 68 жилийн ойд зориулав

 

Элчин сайд Бхасвати Мукхержее

ТЕХНИК БА ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 50 ЖИЛ

Энэтхэг улс ба түүний түнш улс орнуудын хоорондын шинэлэг хамтын  ажиллагаа нь сүүлийн тавин жилд Энэтхэгийн Техник ба Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөтөлбөр (ЭТЭЗХАХ)-өөр дамжуулан хөгжиж байгаа орнуудын хэрэгцээ шаардлага дээр төвлөрч ирлээ.

Холбооны Гадаад хэргийн сайд Хатагтай Сушма Свараж, Гадаад хэргийн төрийн сайд генерал В.К. Сингх, Гадаад хэргийн  нарийн бичгийн дарга Хатагтай Сюжата нар ЭТЭЗХАХ-ийн Алтан Ойг тэмдэглэх үеэр шинэ хэвлэгдэж гарсан ЭТЭЗХАХ-ийн товхимолыг танилцуулж байгаа нь.

2015 оны 10-р сарын 21-ний үдэш Шинэ Делийн АЙТИСИ Маюря Шератон Зочид Буудлын Камал Танхимд Энэтхэгийн болон гадаадын зочид цугларах үеэр эргэн тойронд нь баяр баясгалан, хөгжөөн цэнгэл дүүрэн байлаа. Энэ бол Энэтхэгийн Засгийн газрын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх гол арга хэмжээ болох Техник ба Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа  Хөтөлбөр (ЭТЭЗХАХ) 50 жилийн Алтан ойгоо тэмдэглэж байгаа явдал байв. Энэ нь өнгө чимэг дүүрэн, жинхэнэ олон улсын арга хэмжээ бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд Хатагтай Сушма Свараж баяр хүргэн үг хэлж арга хэмжээг нээсэн ба Гадаад Хэргийн төрийн сайд генерал В.К. Сингх, Гадаад Хэргийн  нарийн бичгийн дарга Хатагтай Сюжата нар оролцсон. ЭТЭЗХАХ-тэй түнш орны элчин сайдууд, Энэтхэгийн Засгийн газрын яамд ба департментуудын ахлах албан тушаалтнууд, улсын нийслэл Дели орчимд суралцаж байгаа янз бүрийн тив, улс орнуудаас ирж ЭТЭЗХАХ-т хамрагдан суралцагсад хүрэлцэн ирсэн байв. 


ЭТЭЗХАХ-ийн Алтан ойгоо тэмдэглэх үеэр болсон урлагийн тоглолтуудын хэсгээс.

Энэтхэгийн хөгжиж буй орнуудтай тогтоосон эв санааны нэгдэлээ зузаатган бэхжүүлэхэд ЭТЭЗХАХ нь их ач холбогдолтой болохыг Хатагтай Свараж цугларагсдад хандан хэлэхдээ цохон тэмдэглэсэн. ЭТЭЗХАХ-ийн төгсөгчид төгсөлтийнхөө дараа бие биетэйгээ болон суралцсан сургуультайгаа байнга холбоотой байж найз нөхдийн тогтсон хэлхээ холбоогоо хадгалж байдаг байна.

ЭТЭЗХАХ нь 1964 оны 09-р сард Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрээр анх байгуулагдсан. Энэхүү Алтан ойн арга хэмжээг Энэтхэгт болон гадаадад байгаа Энэтхэгийн Элчин сайдын яамд болон Ерөнхий Консулын газруудад 2015 оны 09-р сар хүртэл тэмдэглэнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 10000 гаруй ЭТЭЗХАХ-н тэтгэлэгийг түнш орнууддаа 2013-14 онд санал болгожээ. Сургалтын курсүүдээс гадна мэргэжилтнүүд илгээх, сургалтын аялал зохиох, багаж хэрэгсэл бэлэглэх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах/зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг ЭТЭЗХАХ-н хүрээнд бас хэрэгжүүлдэг.

ЭТЭЗХАХ-н хүсэлтийг боловсруулах ажиллагааг хурдавчлах, ЭТЭЗХАХ-т оролцогчид болон Энэтхэгийн байгууллагуудын аль алинд нь сүлжээний орчинд ажиллах туршлага олгохын тулд Гадаад хэргийн яамны ТУГ-II хэлтэс шинэ бөгөөд  боловсронгуй ажиллагаатай вэб-порталыг санаачилж ажилд оруулсан. Энэ шинэ порталыг Холбооны Гадаад хэргийн сайд Непал улсаас хүсэлт гаргасан нэр дэвшигчид суралцах зөвшөөрлийг он-лайн орчинд өгч анх ажиллагаанд хүлээн авсан. Непалаас суралцагчдын нэг нь видео-хурлын үеэр онлайн холболдож түүнд Энэтхэгт суралцах бололцоо олгосон Энэтхэгийн Засгийн газарт талархалаа илэрхийлсэн байна. Энэхүү шинэ порталь нь ЭТЭЗХАХ-н хүсэлтийг боловсруулах ажиллагааг амар хялбар болгож, Энэтхэгийн ЭСЯ-д болон ГХЯ-ны албаны хүмүүстэй эргэх холбоо тогтоох, харилцах шинэ талбар болсон. Хатагтай Свараж 2014-15 оны ЭТЭЗХАХ-н иргэний курсүүдийн товхимол, 50 жилийн аянг илэрхийлсэн баримтат кино, найрамдалын хичээлүүд  зэргийг энэ үеэр нээсэн.

Тэмдэглэлт арга хэмжээ нь ЭТЭЗХАХ нь үлэмж их нэр хүндтэй, төгсөгчид нь уг хөтөлбөрийг сэтгэл зүрхэндээ тээн Энэтхэгийг сайхан сэтгэлээр дурсаж санаж явдаг болохыг илтгэж байлаа. Африкийн найман орноос оролцогчид үндэсний хувцасаа өмсөж, тус тусын орны бүжгээ бүжиж, Энэтхэг дууны аятай айзам нийлүүлэн түрж байлаа. Энэ нь Бид дэлхий гэх дууг нийтээрээ даган дуулж, дараа нь Тай бүжиг Лои Хратонгоор үргэлжилж байв.

Соёлын арга хэмжээ Энэтхэгт Хийв хэмээх нийтэд дэлгэрсэн бүжгээр төгсөв. Оролцогчидын сэтгэл зүрхийг Алиша Чинайн алдарт аялгууг дуулан бүжиглэх гадаадын оролцогчид эрхгүй татаж байв. ЭТЭЗХАХ-н оролцогчид Хинди дуу дуулах бүрт алга нижигнүүлэн ташиж, тэдний идэвх зүтгэлийг баяр талархалаар шагнаж байв.

Энэ соёлын арга хэмжээ нь Энэтхэгээс хөгжиж буй орнуудтай тогтоосон эв санааны нэгдлийн жинхэнэ бодит илэрхийлэл боллоо

Энэ нийтлэл нь 2015-1/2-р сарын ‘ИНДИА ПЕРСПЕКТИВИС’-т хэвлэгдсэн.

Англи хэлнээс орчуулсан Д-р Я. Нямдорж

 
 
MEA App Facebook Twitter Google plus Youtube