java script is required for this page
Article No 4 FINAL

Article No 4 FINAL

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласны 68 жилийн ойд зориулав

Викас Ханна

ЭНЭТХЭГИЙН ГАРААНЫ БИЗНЕСҮҮД: ЗӨВ ЦАГ ҮЕ ДАХЬ ЗӨВ САНАА

Энэтхэгийн Засгийн нэг чухал санаачлага бол шинэ бизнес эхлэх гэж буй энтрепрениурүүдийн бизнесээ өргөжүүлэх болон ирээдүйд өсөн бэхжихэд нь туслахын хамт инкубаторт тухайн гарааны бизнесийг бойжуулагч, хөрөнгө оруулагч нарт боломж олгодог явдал юм. 

The Government of India’s flagship initiative is helping entrepreneurs in their expansion and future growth while also providing opportunities to incubators and investors.

Ажилд орохоор хүсэгчдийн байнга өсөж нэмэгдэж байгаа тоог ажлын байрны өсөлт хангаж чадахгүй болсон цагт Ерөнхий сайд Нарендра Модийн ‘Энэтхэгийн  Гарааны бизнесүүд’ төсөл өндөр ач холбогдолтой юм. Хэдийгээр Энэтхэг улс дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа хэдий ч ажилгүйчүүдийн тоо өндөр байгаа нь Энэтхэгийн Засгийн газрын санааг зовоож байна. Ази-Номхон далайн Хүний Хөгжлийн хамгийн сүүлд гарсан илтгэлд Энэтхэг улс нь дараачийн 35 жилд өсөж байгаа хүн амаа ажлын байраар хангахад ихээхэн хүндрэлтэй учирна хэмээн дурджээ. Уг илтгэлд 1991 оноос 2013 онд “хөдөлмөрийн нас”-ны хүн амын тоо 300 саяаар өссөн боловч эдийн засаг нь дөнгөж 140 саяыг нь шингээжээ. Энэ үүднээс,  Засгийн газрын нэртэй ихэр төслүүд – ‘Энэтхэгт хийв’ ба ‘Энэтхэгийн  Гарааны бизнесүүд’ – дээрх асуудалд жинхэнэ хариулт болох арга хэмжээнүүд гэж бодогдоно.

Дэлхийн уналтын Хятад дахь дам нөлөөнөөс хамаарч үйлдвэрлэлийн сектор уналтанд орж байгаа үед ажлын байр бий болгох нэн яаралтай шаардлага гарч ирлээ. Ирж буй хэдэн арван жилд 100 сая ажлын байр бий болгохын тулд ДНБ дэх үйлдвэрлэлийн оролцоог 25% хүртэл өсгөх шаардлагатай болохыг үндэсний үйлдвэрлэлийн бодлого илтгэн харуулж байна. Тиймээс, ‘Энэтхэгт хийв’ санаачлагатай хамт шинэ гарааны бизнесүүд нь ирж буй он жилүүд дэх ажлын байраар хангах үйлдвэрүүд байх юм. Өнөөдөр Энэтхэг нь АНУ, Британий дараа 3-дагч хамгийн олон гарааны бизнестэй орон болж байна. Зөвхөн софтвэрийн чиглэлээрх гарааны бизнесүүд 2017 онд 800,000 ажлын байр бий болгоно гэж ҮСХ таамагжээ. Инженерийн ур чадвар хямд өртөгтэй оронд  ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтыг хийх сонирхол нэлээд олон компаниудад байна.

Энэ оны эхээр Энэтхэгийн Засгийн газраас компаниудад болон хөрөнгө оруулагчдад үзүүлэхээр санал болгосон татварын хөнгөлөлтийн санаачлага нь шинэ гарааны бизнесүүдийг дэмжихэд катализатор болно хэмээн үзэж байна. Засгийн газраас патентын саналыг бага үнэтэй, хурдан түргэн боловсруулахаа зарласан ба патентын үнийн 80 хүртэлх хувийг буцаан олгох, эхэлж буй гарааны бизнест 10,000 кроре-н тусгай санхүүжилт олгохоо зарласан. Татвар болон заавал хэрэгжүүлэх дүрэм журмын хяналт шалгалтаас 3 хүртэлх хилээр чөлөөлөхөөр болж байгаа нь энэ секторын компаниудад үр ашигтай ажиллахад нь чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ Делид болсон Энэтхэгийн  Гарааны бизнес-н нээлт дээр Ерөнхий сайд нээж Моди үг хэлж байгаа нь

Ерөнхий сайд Гарааны бизнесийн төлөөлөгчид, компаниуд, болон хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа нь

Интернет хэрэглэгчдийн тоо их хурдтай өсөж байгаа энэ үед Энэтхэг нь дэлхий дээрх гарааны бизнесүүдийн хамгийн хурдтай өсөж байгаа халуун цэгүүдтэй орны нэг хэмээн тооцогдож байна.

Тус орны мобиль интернет хэрэглэгчид 2013 онд 15.1% байсан бол 2016 онд  34.18% болж хүчтэй өсжээ. 2016 онд Энэтхэг дэх Интернет хэрэглэгчдийн 43.8% нь бараа бүтээгдэхүүнээ он-лайн худалдаж авсан байна. Харин 2019 онд энэ тоо 64.4% болж өсөх тооцоо гарчээ. Энэтхэг нь дижитал хувьсгалын хоёр дахь үеийн гараан дээр байна. Шинэ эдийн засагтай нүүр тулах эрүүлийг хамгаалах, боловсрол, э-худалдаа, зочид буудал, хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг зэрэг байгуулагуудад энэ шинэ ажлын байр бий болгохтой давхцана. Дижитал худалдан авагч хүчтэй өсөх байгаад урамшин саяханы хэдхэн жилд Энэтхэг дэх хөрөнгө оруулалтандаа зориулсан олон тэр бум долларыг хэд хэдэн бизнесийн капитал санхүүжилтын  сангуудад төвлөрүүлжээ. Японы Softbank ба Нью-Йоркт төвтэй хуваан эзэмшдэг албан оффисын байр олгодог WeWork зэрэг хэд хэдэн компаниуд өөрсдийн Энэтхэг дэх төлөвлөгөөгөө нийтэд мэдэгджээ. Америкийн Банк Merrill Lynch Энэтхэгийн э-худалдаа өнгөрсөн жилийн $11 тэрбумаас 2025 он гэхэд $220 тэрбум болж үсрэнгүй өснө гэж үзсэн байна.

Программчлалаас гадна ядуучуудад зориулсан эрүүлийн хамгаалахын программ, байрт зориулсан үнэ багатай нарны хавтан зэрэг салбарын гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах ихээхэн сонирхол байна. Энэтхэг нь нийгмийн үр нөлөөний салбар дахь гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах нүсэр том зах зээлийг санал болгож байна. Энэтхэгийн хөдөөд олон сая хүмүүс одоо болтол цэвэр, ундны усгүй, боловсон бие засах газаргүй, цахилгаангүй байна.

Хөдөөний хүн ердийн хэмжээнд ам жилд 8-10% өсөж байгаа ба 2017 онд $100 тэрбум нэмж зарцуулахаар тооцоо гарч байна. Харин Засгийн газар баяртай мэдээтэй байгаа ба Ерөнхий сайд Моди хөдөөний тосгон бүрийг 2018 он гэхэд нарны энергээр хангах ажлыг хэрэгжүүлэхийн тулд олон тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон. Моди-н Засгийн Засгийн газар нарны энергийн чадавхийг 2022 он гэхэд тав дахин өсгөж 100,000 MW-д хүргэх ба ингэснээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангаж, ажлын шинэ байрууд бий болгох юм.

Шинэ гарааны бизнес эрхлэгчид буюу энтрепренюрүүдх нь бараг 70% 35 наснаас дооших насны иргэд байгаа учраас Энэтхэг бол дэлхий дэх хамгийн залуу гарааны бизнес эрхэлдэг улс болж байна. Ойролцоогоор гурваас дөрвөн мэдээллийн технологийн гарааны бизнесүүд Энэтхэгт өдөр бүр үүсэн бий болж байна. Өнгөрсөн жилүүдэд, ажил эрэгчээс ажил олгогч болох гэсэн тактикийн шинэчлэлт залуучуудын оюун ухаанд бүрэлдэн бий болж байна. Тийм ч учраас, ‘Энэтхэгийн  Гарааны бизнес’ нь энэ орны залуусийн мөрөөдлөө биелүүлэхэд жигүүр болсон гайхамшигтай талбар болж байна.

Ерөнхий сайд Моди, Холбооны Сангийн сайд, ноён Арун Жаитлеи, Худалдаа үйлдвэрийн Төрийн сайд, хатагтай Нирмала Ситараман нарын хамт Энэтхэгийн  Гарааны бизнес төслийн нээлт дээр

 

Энэ нийтлэл нь 2016 оны 11/12-р сарын ‘ИНДИА ПЕРСПЕКТИВИС’ хэвлэгдсэн.

Англи хэлнээс орчуулсан Д-р Я. Нямдорж 

 

 
 
MEA App Facebook Twitter Google plus Youtube